Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Бензинийн үнэ нэмэгдэхгүй
Сүүлийн үед  ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсантай холбогдуулан бензин, шатахууны үнэ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор  Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч 2016 оны аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулж, автобензинд тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянган төгрөг болгосон  юм.

Сүүлийн үед газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ 30-33 ам.доллараар буурч байгаа сайн талтай ч, долларын ханшийн өсөлт нь нефть импортлогч компаниуд санхүүгийн алдагдалтай ажиллах, зах зээл дээр жижиглэнгийн үнэ нэмэгдэх шалтгаан болж байгаа юм. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүрт дахин тонн тутамд 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол баталлаа. Ингэснээр онцгой албан татварын хэмжээг  автобензинд тонн тутамд 160 мянган төгрөг, дизелийн түлшинд 180 мянган төгрөг болголоо. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан