Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Гэр хороололд шөнийн цагаар цахилгаан үнэгүй болно

Үе үеийн Засгийн газар Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах талаар олон ажил санаачлан хэрэгжүүлсэн. Гэвч өтгөн хар утаа Улаанбаатар дээгүүр хөшилдөн өвөлжсөөр. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар жил бүр 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг. Гэвч энэ мөнгө агаарын бохирдлыг бууруулахад зарцуулагддаг эсэх нь эргэлзээтэй болж. Энэ жил л гэхэд уг мөнгөний таван тэрбум төгрөгийг л агаарын бохирдол бууруулах ажилд зарцуулахаар төлөвлөсөн билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдолтой тэмцэх хороог тэргүүлж ажлаа эхлээд байна.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүн өчигдөр анхны хурлаа хийлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Цаашид агаарын бохирдлын төлбөрийг зориулалтын дагуу зарцуулах замаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, халаалтаа цахилгаанаар шийдэж байгаа айл өрхөд шөнийн цахилгааны урамшуулал олгох, стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч тодорхой асуудлыг төрийн бодлогын хэмжээнд шийдвэрлэж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана” гэсэн байна. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой 50 хотоос 47-д эрэмбэлэгдсэн. Амьсгалын замын эрхтэний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4 дахин өссөн гэж холбогдох байгууллагууд мэдээлж байна. Агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах зэргээр шийдвэртэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна” гэжээ. Уг хурлаар агаарын бохирдлын нөхцөл байдлыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Ингээд яамд хийх ажлын төлөвлөгөөгөө ирэх хоногийн Лхагва гарагт Засгийн газарт ирүүлэх үүрэг өгөв. Мөн ирэх онд батлагдсан төсвөөс агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэглэх, сайжруулсан зуухаар хангах, шахмал түлшээр хангахад тус тус зарцуулахаар төлөвлөөд байна.

0 Сэтгэгдэл