Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Бельгийн шар айраг ЮНЕСКО-гийн биет бус өвд орлоо
НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО Белги улсын шар айргийг дэлхийн биет бус өвд бүртгэж авлаа гэж тус байгууллагын албан ёсны сайтад мэдээлжээ.

“Белгид өнөөдөр 1,5 мянган төрлийн шар айраг үйлдвэрлэж байна. Шар айраг үйлдвэрлэлийн жижиг үйлдвэрүүдийн жор нь бүр 1980-аад оноос алдаршсан юм” гэж мэдээлэлд дурдсан байна.

Белгид шар айргийг зөвхөн ундаа төдийгөөр биш олон төрлийн хоолны орцод хэрэглэдэг байна. ЮНЕСКО-гийн мэдээлэлд белгичүүдийн шар айраг үйлдвэрлэдэг үйл ажиллагааны сургалтын тухай бас бичжээ. Энд их сургуулиудад тусгай курс дамжаа хичээллүүлэх, тусгай сургалтын хөтөлбөртэй болж, шинэ тутам залуусыг дагаладуулан сургах гээд уламжлалт энэ үйлдвэрлэлээ хойч үедээ өвлүүлж байгаа онцлон тэмдэглэсэн байна.

Белгичүүд үүний өмнө шонхроор ан хийх, Бенш, Алст  хотод болдог  багт наадам, өвлийн яармаг, Синт-Ливенс-Хаутем дахь малын зах, Герардсберген хотод зохиодог талх, галын баяр зэргээ ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлсэн улс юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан