Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Шүрэнгийн УЦС барих эсэхээ буриадуудаас ирэх сард асуух нь

Байгаль нуурын гол цутгал Сэлэнгэ мөрөн, Эгийн гол дээр монголчууд Усан цахилгаан станц барих эсэх талаар  оросын олон нийтийн санал бодлыг сонсоно гэж ОХУ, Монголын тал зөвшилцсөний дагуу иргэдийн саналыг сонсох санал асуулга 2017 оны нэгдүгээр сарын 16-наас 31-ний хооронд болох гэнэ.

Энэ хугацаанд буриадын таван суурин газрын иргэдээс саналыг нь авах юм байна. Монголчуудын барих гэж байгаа эдгээр Усан цахилгаан станц нь Байгаль нуурын экологи, усан санд хөнөөл учруулна гэж оросын Засгийн газар, байгаль хамгаалагчид, ард иргэд үзэн хүчтэй эсэргүүцэж байгаа юм.

Үүний өмнө ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской энэ төслийг хэрэгжүүлэх гэж байгаа Дэлхийн банкинд хандан захидал бичиж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан