Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
С.Батболд: ”Аз жаргалтай хот” цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулаагүй

 "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах энэ сарын 22-ны өдөр "Аз жаргалтай Улаанбаатар" цэнгүүнд оролцож, дуулсны дараа ОХУ-ын дипломатчид зодуулж, хүнд гэмтсэн нь дуулиан дэгдээд байгаа билээ.

Зарим хэвлэлүүдэд мэдээлж байгаачлан хотын удирдлагуудын урилгаар Амараа тус цэнгүүнд дуулсан гэх мэдээлэл бий. Учир нь "Аз жаргалтай Улаанбаатар" цэнгүүнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж, ОХУ, БНХАУ-ын ЭСЯ-ны дипломат төлөөлөгчид оролцуулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Тэгвэл энэ талаар хотын дарга С.Батболд өчигдөр орой "Eagle" телевизээс бэлтгэн хүргэдэг "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ, "Фэйсбүүкээр явж байгаа "Аз жаргалтай хот" гэх тус цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулаагүй. Төрийн бус байгууллагаас зохион байгуулж, намайг урьж оролцуулсан. Нийслэлд тиймэрхүү цэнгүүн зохион байгуулах төсөв байхгүй" гэх тайлбарыг албан ёсоор өглөө.

Тэгэхээр иргэдийн дунд бий болсон нийслэлийн удирдлагууд төсвийн хөрөнгөөр баяр тэмдэглэж, түүний уршгаар дуучин С.Амармандах зодуулж бэртсэн гэх ойлголт эндүүрэл бололтой.

Х.Онон
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан