Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Цэргийн штабууд тоноглогдсон машинтай боллоо

ХБНГУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн “Вольф” бенз загварын автомашиныг аймгуудын ЗДТГ-ын цэргийн штабуудад хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-ын удирдлага, нийслэл аймгийн цэргийн штаб, холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Манай аймгууд газар нутгийн хувьд харилцан адилгүй нутаг дэвсгэртэй, байгаль, газар зүйн өвөрмөц тогтоцтой, сум, баг, өрх нь төвөөс алслагдмал зайд оршдог мөн хүн ам сийрэг, тархуу суурьшдаг онцлогтой.
Тэгвэл Цэргийн штабын бүрэлдэхүүн жилд гурваас дөрвөн удаа аймгийн бүх сумдад хүрч ажиллах шаардлага гардаг аж. Иймээс дээрх хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор эхний ээлжинд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод мөн Завхан, Сүхбаатар, Ховд, Хэнтий, Увс зэрэг 10 аймгийн Цэргийн штабт Мерседес Бенц Вольф G-250 загварын автомашиныг хуваариллаа. Эдгээр машинуудад Батлан хамгаалах яамны зүгээс 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий техникийн үйлчилгээ, оношлогоо хийлгэж, өөрийн орны онцлогт тохируулан зарим нэмэлт тоноглолыг суурилуулж, техникийн бэлэн байдлыг бүрэн хангасан байна. Автомашин хүлээлгэн өгөх ёслолын ажилллагааны үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Төрийн батлан хамгаалах бодлого, зорилт нь орон нутгийн удирдлагын бүх талын дэмжлэг, ард иргэдийн өргөн оролцоонд тулгуурлан хэрэгждэг. Тэдгээрийн хэрэгжилт, үр дүн орон нутагт батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж буй та бүхний ажлын идэвх санаачилга, бүтээлч сэтгэлгээ, орон нутгийн удирдлагатайгаа гар нийлэмжтэй хамтран ажиллахаас ихээхэн хамаарна гэдгийг би энд онцолж хэлье. Цаашид яамны зүгээс бусад цэргийн штабуудыг автомашинаар хангах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллах болно. Айлчлан ирж буй шинэ оны босгон дээр та бүхэнд хүлээлгэн өгсөн эдгээр төмөр хүлгүүд та бүхний ажил үйлсэд ихээхэн тус нэмэр болно гэдэгт би найдаж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл