Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Архивчдын өдрийг угтан мэргэжил арга зүйн сургалтыг хийж байна

Өмнөговь аймгийн Архивын тасаг нь “Архивчдын өдөр”-ийг угтан бүх сумын архив бичиг хэргийн эрхлэгч нарыг хамруулсан “Архивын нэгдсэн сургалт”-ыг Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд зохион байгуулж байна. Манай аймгийн “Архивын тасаг” нь сүүлийн 20-30 жилд үзүүлж байгаагүй амжилтыг 2015 онд гаргасан байдаг. Тодруулбал 2015 оны Байгууллагын архивын улсын үзлэгт “Тэргүүн байр”, 2016 оны Төрийн архивуудын улсын шалгалтанд “Гутгаар байр” зэрэг амжилтыг үзүүлсэн. Салбартаа амжилт бүтээлээрээ тэргүүлж яваа архив бичиг хэргийн эрхлэгч нарыг архивчдын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”, Архивын ерөнхий газрын хүндэт шагналуудаар шагнаж урамшууллаа.

Архивчдын өдрийг угтсан “Архивын нэгдсэн сургалт”-ын хүрээнд “Цахим архив үүсгэх арга зүй”, “Данс үйлдэх арга зүй”, “Тусгай төрлийн баримтаар архиваа нөхөн бүрдүүлэх”, “Байгууллагын архивын баримтанд тооллого хийх ажлын арга зүй” зэрэг чухал сэдвүүдээр холбогдох албаны хүмүүст сургалт зохион байгуулж байна.

Дашрамд дуулгахад Өмнөговь аймгийн Архивын тасаг нь удирдлагын баримт бичгийн 30 хувийг цахим хэлбэрт оруулан иргэдэд түргэн шуурхай үйлчилж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан