Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ЦДБЭЧ-ынхан сайн үйлсийн аянд нэгдэв

НҮБ-аас хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжил” төслийн хүрээнд Непал улсын Сарлахи дүүрэг дэх асрамжийн газрын 47 хүүхдэд туслах зорилгоор “Сайн дурынхны манлайлал” ТББ-ын залуус хүмүүнлэгийн аян өрнүүллээ. Уг аяны хүрээнд Баянзүрх дүүргийн зарим хороо, ТББ-ууд нэгдэж, эд материалын тусламж үзүүлжээ. Тэгвэл Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон “Юугаараа баян бэ, түүгээрээ дайл” хэмээх монгол түмнийхээ мэргэн үгийг дагаж, “Монголын сайхан орон минь” үндэсний урлагийн тоглолтоороо дээрх хүмүүнлэгийн аянд нэгдэв.

Энэхүү арга хэмжээг ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Г.Золзаяа нээж үг хэлэхдээ “Манай чуулгын хамт олон дайны талбарт ч дуу хуураа өргөж, дайчин эрсээ зоригжуулж ирсэн түүхэн гавьяатай. Дэлхийн хүн төрөлхтний сайн сайхны төлөө, түүний дотроос хайр энэрэл хүсэн хүлээсэн бяцхан хүүхдүүдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаадаа баяртай байна. Бид цаашдаа ч нийгмийн сайн сайханд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулах болно” гэв. Тоглолтыг үзэж сонирхсон бүх үзэгчийн халуун сэтгэлийн хандивыг хүргэх, “Монголын сайхан орон” тоглолтын бүрэн бичлэгийг тэдгээр хүүхдэд үзүүлж сонирхуулан, эх орныхоо үндэсний язгуур урлагийн бүтээлүүдийг танин мэдүүлэхээр “Сайн дурынхны манлайлал” ТББ-ын залуус эх орноосоо мордох гэж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан