Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Агуулахад гарсан галын улмаас 36 хүн амиа алджээ
АНУ-ын Калифорни муж улсын Окленд хотын агуулахад гарсан галд амиа алдсан хүний тоо 36 болж нэмэгджээ.

Баасан гарагийн орой гал гарах үед 50 гаруй залуус үдэшлэгт оролцож байжээ. Амиа алдсан хүмүүс 17-35 насныхан байсан бөгөөд тэдний дунд гадаадын гурван иргэн байв.

Дотоод засал чимэглэл нь эмх замбараагүй энэ агуулахыг “сүнстэй хөлөг онгоц” гэж нэрлэдэг аж.

Албаныхны хэлснээр, агуулахын барилгын зарим хэсгийг хэсэг уран бүтээлчид студи болгон ашигладаг байсан бол зарим хэсгийг нь орон сууц болгожээ.

Хотын эрх баригчид өнгөрсөн сард уг агуулахад шалгалт хийх үеэрээ уг барилгыг орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа нь хууль бус бөгөөд засвар хийх шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан