Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд автобусаар хөнгөлөлттэй зорчих карт олгож байна
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Амьтдад эрсдэл учруулсан хашааг албадан буулгажээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламжийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо
“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна
Сар шинийн бэлтгэлээ нэг дороос бүрэн базаах боломж
Жимми Киммел “Оскар-2017”-г хөтөлнө

Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Академийн дээд шагнал буюу Оксарын 89 дэх удаагийн шагнал гардуулах ёслол ирэх оны хоёрдугаар сарын 27-нд болно. Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолыг анх удаагаа хошин шогийн жүжигчин бөгөөд ток шоуны хөтлөгч Жимии Киммел хөтлөхөөр болжээ. Тэрээр “American Music Awards”-аас гадна 2012 болон 2016 онд “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолуудыг хоёр удаа хөтөлж байсан туршлагатай нэгэн юм. 2016 оны Оскарын шагнал гардуулах ёслолыг Крис Рок хөтөлснийг 34.5 сая хүн үзэж сонирхсон нь өнгөрсөн найман жилийн хугацаан дахь хамгийн доогуур үзүүлэлт байв. Оскарын шагнал гардуулах ёслолыг өмнө нь Эллен Деженерс, Сет Макфарлейн, Вүүпи Голдберг болон Нейл Патрик Харрис нар хөтөлж байсан билээ. Жимми Киммел 2003 оноос хойш “Jimmy Kimmel Live!” гэдэг шөнийн шоу ярилцлагыг хөтөлж байгаа юм. Тэрээр өөрийнхөө шоунд алдартай одуудыг зочноор оролцуулж, тэдний талаарх доромжилсон утгатай жиргээнүүдийг уншуулдаг байна.

0 Сэтгэгдэл