Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Европын холбоо Их Британийг “үдэж өгөх”-өд бэлэн гэв

Их Британи Европын холбооноос тусгаарлах тухай хэлэлцээний Европын холбооны талын төлөөлөгчөөр Мишель Барнье томилогдоод байгаа юм. Тэрээр албан тушаалаа хүлээн авснаас хойш анхны хэвлэлийн хурлаа өчигдөр хийжээ. Тэрээр “Их Британи Европын холбооноос тусгаарлах тухай хэлэлцээ эрт эхлэх тусмаа сайн. Европын холбооны зүгээс бэлтгэлээ бүрэн хангасан. Тиймээс Их Британитай яриа хэлцэл өрнүүлэхэд бэлэн. Хэвэр Их Британи ирэх оны гуравдугаар сарын эцэс гэхэд амжиж “Лиссабоны гэрээ”-ний 50-дугаар заалтын дагуу хэлэлцээр тохирвол 18 сарын хугацаанд буюу 2018 оны аравдугаар сар гэхэд Их Британи Европын холбооноос тусгаарлах боломжтой болно” гэжээ.

Европын холбооны холбогдох тогтоолын дагуу, гишүүн орон Европын холбооноос гарахад хүрвэл “Лиссабоны гэрээ”-ний 50-дугаар заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байдаг байна. Ингэснээр Европын холбооноос гарах журам албан ёсоор хэрэгжиж, талууд хэлэлцээр хийж, холбооны гэрээг эхнээс цуцлах ажлуудыг хийдэг байна. Гэвч энэхүү үйл явц маш урт удаан үргэлжлэх бөгөөд наанадаж хоёр жилийн хугацаа зарцуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан