Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ганга нуурын ажлын хэсэг хуралдлаа

Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.

Уг хуралдаанаар Ганга нуурыг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Ганга нуурыг хамгаалах, экосистемийн нөхөн сэргээх тал дээр хийсэн дорвитой судалгаа байдаггүй учир нууртай холбоотой асуудлууд тодорхой үр дүнд хүрдэггүй байжээ. Харин ажлын хэсэг энэ удаа эрдэмтэд судлаачидтай хамтран судалгаа шинжилгээ хийж түүндээ тулгуурлан бодит үр дүнтэй ажлууд хийхээр төлөвлөөд байна.

Ганга нуурыг хамгаалах төлөвлөгөөний хүрээнд Ганга нуур, Оргих, Баян булгийн хамт хашиж, хамгаалан малын хөлөөс тусгаарлах, Ганга, Дуут нуурын сав газрын гадна талд Хур борооны болон цасны усыг хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах, булгуудын тэжээлийн бүсийг тогтоож, хамгаалалтад авах зэрэг ажлыг хийхээр болжээ.

Сүүлийн жилүүдэд  Ганга нуурын ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром зэрэг нуурууд ширгэжээ. Мөн нуурыг тойрон нүүдэллэж малаа ундаалсан малчид, иргэдийн зүй зохисгүй байдлаас болж нуур ширгэх аюулд хүрээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын Сайдын тушаалаар Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг боловсруулах, үйл ажиллагааг зохион байгуулж, тайлагнах дээрх ажлын хэсгийг байгуулжээ.

Уг ажлын хэсэгийг БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа ахлан ажиллаж байна. Ажлын хэсгийн  бүрэлдэхүүнд    Сүхбаатар аймгийн БОАЖГ, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Ганга нуурыг хамгаалах сан, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн албаны хүмүүс багтжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан