Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хотын дарга Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд “Хатуу хог хаягдлын төсөл”-ийн талаар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад ногоон хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан “Ногоон хотууд” хөтөлбөрийн талаар ярилцлаа.

Хатуу хог хаягдлын төслийн хувьд банкны зүгээс ТЭЗҮ-г хийж дууссаныг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко хэлсэн юм. Мөн “Ногоон хотууд” хөтөлбөрийн талаар танилцууллаа.  Тэрээр “Бид Монгол Улсын Байгаль орчны яамны төлөөлөлтэй энэ хөтөлбөрийн талаар ярилцсан. Одоогоор хөтөлбөр маань 10 хотод хэрэгжиж байна. Хөтөлбөрт Монгол Улсын хамруулах боломжтой эсэхийг бид ТУЗ-ийн түвшинд ярилцаад шийдвэрлэсэн.” гэлээ. Хотын дарга Улаанбаатар хотод шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг хэлээд “Ногоон хотууд” хөтөлбөрт багтах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан