Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Хотын дарга Австри улсын Бээжин дэх ЭСЯ-ны худалдааны аташетай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бүгд Найрамдах Австри Улсын Бээжин дэх Элчин сайдын яамны худалдааны аташе ноён Майкл Таншицтэй уулзлаа. Австрийн Засгийн газраас 2011 оны гэрээгээр манай улсад 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгосон. Уг зээлээр Улаанбаатар хотын 4 эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлж, онцгой байдлын газар 15 давхраас дээш өндөр байшинд гарсан гал унтраах машин авсан ба УСУГ-т 7 сая еврогийн “Улаанбаатар хотын цэвэр усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн ажлыг эхлүүлсэн байна. Эдгээр төслүүд амжилттай хэрэгжиж байгаатай холбоотойгоор дараагийн 40 сая еврогийн зээл Их хурлаар батлагдаж, 2017 оноос хэрэгжүүлж эхлэхээр зорьж байгаа тул ноён Майкл Таншиц энэхүү зээлээр ямар ямар төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцохоор уулзаж байгаа юм.
Хотын дарга уг зээлээр санхүүжүүлэх боломжтой төслүүдийн саналыг хэллээ. Тэрээр Австри улсын хөнгөлөлттэй зээлээр олон улсын стандартад нийцсэн шарил хадгалах газрыг Улаанбаатар хотод байгуулах, Хаягдал хуванцар дахин боловсруулах үйлдвэрийг Улаанбаатар хотод байгуулах зэрэг хэд хэдэн төсөл дурьдлаа. Бүгд Найрамдах Австри Улсын Бээжин дэх Элчин сайдын яамны худалдааны аташе Майкл Таншиц хотын даргын танилцуулсан төслүүдийн саналтай танилцаад сүүлийн жилүүдэд 2 улсын эдийн засгийн харилцаа илүү идэвхжиж байгааг онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл