Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“Монголын төмөр зам” –ийн мартагдсан зүтгүүр зам гарна
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хороо өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшлийн “СКD4B” зүтгүүрээр гол замдаа тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. “Монголын төмөр зам” компани Хятадын хөнгөлөлттэй зээлээр сүүлийн үеийн технологийн дагуу хийлгэсэн “СКD4B” зүтгүүр таван жилийн дараа ийн зам дээр гарахаар болсон байна. Хэдийгээр зүтгүүрийн хүчин чадлын хувьд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн одоо явж буй зүтгүүрээс хавьгүй өндөр ч тус нийгэмлэг Хятад компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглахгүй гэснээс үүдэж сул зогсоход хүрээд байсан билээ. Монголын төмөр зам компанийн мэдээлснээр “СКD4В” зүтгүүр нь 3300 морины хүчин чадалтай бөгөөд 2016 онд Төмөртэй-Хандгайт чиглэлд нийт 800 мянга гаруй тонн төмрийн хүдэр тээвэрлэжээ.
Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ерөнхий хорооны энэ удаагийн хурлаар 2017 оны тээвэрлэлтийн төлөвлөгөөг батлахдаа улс орны эдийн засгийн дотоод нөхцөл байдал, гадаад зах зээлийн нөлөөллийг харгалзан хэмжээг төлөвлөн хэлэлцсэн гэнэ.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хороо өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшлийн “СКD4B” зүтгүүрээр гол замдаа тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. “Монголын төмөр зам” компани Хятадын хөнгөлөлттэй зээлээр сүүлийн үеийн технологийн дагуу хийлгэсэн “СКD4B” зүтгүүр таван жилийн дараа ийн зам дээр гарахаар болсон байна. Хэдийгээр зүтгүүрийн хүчин чадлын хувьд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн одоо явж буй зүтгүүрээс хавьгүй өндөр ч тус нийгэмлэг Хятад компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглахгүй гэснээс үүдэж сул зогсоход хүрээд байсан билээ. Монголын төмөр зам компанийн мэдээлснээр “СКD4В” зүтгүүр нь 3300 морины хүчин чадалтай бөгөөд 2016 онд Төмөртэй-Хандгайт чиглэлд нийт 800 мянга гаруй тонн төмрийн хүдэр тээвэрлэжээ.Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ерөнхий хорооны энэ удаагийн хурлаар 2017 оны тээвэрлэлтийн төлөвлөгөөг батлахдаа улс орны эдийн засгийн дотоод нөхцөл байдал, гадаад зах зээлийн нөлөөллийг харгалзан хэмжээг төлөвлөн хэлэлцсэн гэнэ.
0 Сэтгэгдэл
























