Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Билл Инглишийг Шинэ Зеландын Ерөнхий сайдаар томилжээ

Б.СУВД


Шинэ Зеландын Засгийн газрын эрхийг барьж буй Үндэсний нам Билл Инглишийг албан ёсоор Ерөнхий сайдаар томилож буйгаа мэдэгдсэн байна. Тодруулбал, тус улсын Үндэсний намын шинэ даргаа сонгох хурлаар өчигдөр Үндэсний намын гишүүд албан ёсоор Билл Инглишийг намын тэргүүнээр, Паула Беннеттийг орлогч даргаар сонгосон байна. Ерөнхий сайд Жонн Ки өнгөрсөн долоо хоногт гэр бүлийн асуудлын улмаас албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн нь олны хүний гайхшралыг төрүүлсэн билээ.   Жонн Ки гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр албан тушаалаасаа өөрийн хүслээр огцорсон юм. Шинэ Зеландын хуулийн дагуу бол засаг баригч намын тэргүүн автоматаар Ерөнхий сайд, орлогч дарга нь дэд Ерөнхий сайдаар томилогддог. Гэхдээ бүгдийг Амбан захирагч тохоон томилдог аж. Билл Инглиш мөн өдөр Шинэ Зеландын парламентын төвд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, “идэвхтэй” Ерөнхий сайд байх болно гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр “Шинэ Зеландын эдийн засгийн эрчтэй хөгжлийн чиг хандлагыг үргэлжлүүлэн дэмжих болно. Хүчирхэг, ухаалаг сайдуудаар ахлуулсан манай Засгийн газар ард иргэддээ туслалцаа үзүүлж, гэр бүл, бизнесийг нь дэмжсээр байх болно” гэжээ.  Ерөнхий сайдаар сонгогдоод буй Билл Инглиш 1990 онд Парламентад орсон цагаасаа боловсрол, эрүүл мэнд, сангийн сайдын албыг тус, тус хашиж байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан