Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ХСҮТ-д 1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Хавдар судлалын үндэсний төвд хавдраар шаналсан иргэд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирж үйлчлүүлдэг. Тэдний 50-60 хувь нь Улаанбаатар хотын иргэд байдаг байна. Тиймээс ХСҮТ-ийн эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тус төвд элэг шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах 1 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлэхээр болж, өнгөрсөн 10 дугаар сард санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тэгвэл элэг шилжүүлэн суулгах мэс засалд зайлшгүй шаардлагатай уг тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр ХСҮТ-д хүлээлгэн өглөө.

ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн “1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжид элэг шилжүүлэн суулгах мэс заслын унтуулга, хагалгааны дараах хяналт, мэс заслын үед хэрэглэх багажууд багтаж байна. Энэхүү хөрөнгө оруулалт хийгдсэнээр зөвхөн элэг шилжүүлэн суулгах төдийгүй ХСҮТ-ийн бусад мэс ажилбаруудын чанар ч сайжрах ач холбогдолтой. Зөвхөн элэг солиулах хүмүүст л хэрэгтэй гэж ойлгож болохгүй юм. Манай эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар 1 давхраас 9 давхарт цойлох шиг боломж гарч байна гэж харж байна. Тиймээс хотын дарга С.Батболдод ХСҮТ-ийн хамт олныхоо өмнөөс талархсанаа илэрхийлье” гэсэн юм.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Э.Эрхэмбаяр “Нийслэлийн Засаг даргын 2016 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ХСҮТ-д нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж өгч байна. Хотын даргын 2016 оны А/719 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 11 багц тендер зарласан. Уг тендерт шалгарсан 5 компанитай нийслэлийн Өмчийн харилцааны газар гэрээ байгуулж, өнөөдөр тоног төхөөрөмж хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулж байна” хэмээлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан