Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хадам ээжийгээ хөнөөсөн Д.Энхээг шүүх хурал хойшиллоо
Чингэлтэй дүүргийн шүүх өнөөдөр хадам ээжийгээ хөнөөсөн Д.Энхээд холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон байлаа. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч орон нутагт ажилтай яваа гэсэн шалтгаанаар шүүх хурлыг энэ сарын 24-нийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргав.
Д.Энхээ өнгөрөгч онд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтад хадам ээжийгээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан, хадам аав, эмээ, эхнэрийнхээ дүү нарыг зодож танхайрсан хэрэгт холбогдсон аж. Эл хэргийг өмнө нь гурван шатны шүүх хэлэлцсэн юм. Учир нь анхан шатны шүүх түүнд цаазаар авах ял оноосон. Нийслэлийн шүүх эл шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Улсын Дээд шүүх гурван сарын өмнө хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Энэ дагуу цагдаагийнхан нэмэлт мөрдөн байцаалтаа явуулж дуусгаад хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд дахин шилжүүлээд буй нь энэ гэнэ.
Б.Хэрлэн

0 Сэтгэгдэл
зочин
Монгол эрчүүдийн маань ухамсар улам л доройтоод авир нь улам л зэрлэгшээд байх юм бидний хэдэн монголчууд хаашаа л яваад байна даа ийм хүмүүсийн шийтгэлийг чангаруулж байвал хойшид ийм зэрлэг авиртай залуучуудад сургамж болох болов уу
2014.03.25