Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Бразиль улс ирэх 20 жилд хатуу хэмнэлтийн бодлого хэрэгжүүлнэ

Б.СУВД
Бразилийн Сенатын танхим олон нийтийн дунд маргаан дагуулсан хэмнэлтийн хөтөлбөрийг баталж, ирэх 20 жилийн хугацаанд олон нийтэд чиглэсэн төсөв, нийгмийн халамж зэргийг танахаар боллоо. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлтэй хамт өргөн барьсан энэхүү хөтөлбөрт зааснаар ирэх 20 жилд хамгийн бага санхүүжилт авдаг салбар гэгдэж буй эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн чиглэлийн халамжийг бүхэлд нь танах аж. Энэ нь 2016 оны наймдугаар сард Бразилийн төрийн тэргүүнээр сонгогдсон Ерөнхийлөгч Мишель Темерийн хувьд чухал шийдвэр юм. Учир нь, тэрээр Бразилийн төрийн тэргүүнээр сонгогдохдоо эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөр танилцуулж, улс орноо хямралаас гаргахаа амлаж байсан юм.
Харин олон нийтийн зүгээс хямралаас гаргах түүний энэхүү төлөвлөгөөг эсэргүүцэж буй. Сенатын танхим 20 жилийн турш баримтлах хэмнэлтийн хөтөлбөрийн талаар санал хурааж байх зуур Засгийн газрын ордны гадаа олон нийтийг хамарсан жагсаал гарч, цагдаа нар эсэргүүцэгчидтэй мөргөлдсөн байна. Бразилийн нийслэлээс гадна хэд хэдэн хотод олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөөр байгаа.
Засгийн газрын зүгээс эдийн засгийг сэргээх хөтөлбөр болон Үндсэн хуулийн өөрчлөлт эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээ үүнийг нь нийгмийн ядуу хэсгийг гадуурхсан, хохироосон үйлдэл хэмээн үзэж байна. Бразиль улс арваад жилийн турш эдийн засгийн үлгэр жишээ хөгжилтэй, өндөр хувийн өсөлттэй орон гэгдэж байсан нь саяхан. Зарим үнэлгээгээр тус улс дэлхийн хамгийн том эдийн засагтай тав дахь орноор ч нэрлэгдэж байсан юм. Гэвч 2015 онд Бразильд гадаадын хөрөнгө оруулалт өсөлттэй байсан ч эдийн засаг нь хямарч эхэлсэн юм. 2016 онд тус улсын ДНБ 2.5-3 хувиар буурах, инфляц 10 хувиар өсөх, улсын өр ДНБ-ий 70 хувийг эзлэх төлөв гарсан.
Бразиль улс дампуурлаа зарлаж ч болзошгүй хэмээн шинжээчид дүгнэжээ. Харин яагаад эдийн засгийн хямралд орсон тухай нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байсаар. Шинжээчид өмнөх Ерөнхийлөгч Дилма Руссеф болон түүний Засгийн газар бүрэн эрхийн хугацаанд хямралын аюулыг дутуу үнэлснээс болж олон алдаа гаргасан хэмээн дүгнэв. Тухайлбал, нийгмийн халамжийн зардлаа багасгаж эдийн засгийн шинэчлэл хийхийн оронд зээлийг нэмэгдүүлж, улсынхаа зарим салбарт татварын хөнгөлөлт үзүүлж, эрчим хүч, нефть үйлдвэрлэлийн үнэд хяналт тавьсан нь хямралын гол шалтгаан болсон хэмээн шүүмжилсэн юм. Түүнчлэн Мишель Терерийг төрийн эрхэнд гарахаас өмнө хямрал эхэлсэн бөгөөд энэ нь Бразилийн Үндсэн хуулийн алдаатай холбоотой хэмээн үзэх болсон. Дилма Руссефийн халааг авсан Ерөнхийлөгч Мишель Темер дээрх шүүмжлэлүүдийг хүлээн авч, үүнийгээ сонгуулийн амлалт болгон, хэрэгжүүлж эхлээд байгаа нь энэ.

0 Сэтгэгдэл