Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Узбекистаны Ерөнхийлөгч тангаргаа өргөлөө
Б.СУВД

Узбекистаны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Шавкат Мирзиёев парламентын хоёр танхимын хамтарсан хуралдааны үеэр тангаргаа өргөлөө. Тус улсад энэ сарын 4-нд Ерөнхийлөгчийн сонгууль болж, Либерал-Ардчилсан намаас нэр дэвшсэн Мирзиёев 88.61 хувийн саналаар ялсан билээ. Узбекистаны Сонгуулийн төв хорооны дарга Мирза-Улугбек Абдусаломов Ш.Мирзиёевд Ерөнхийлөгчийн гэрчилгээг гардуулан өгчээ. Үүний дараа Ш.Мирзиёев Үндсэн хууль болон Коран судар дээр гараа тавьж, “Үндсэн хууль ба дүрмийг даган мөрдөж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлэх болно” гэдгээ амлав.
Узбекистаныг 25 жилийн турш удирдсан Ерөнхийлөгч Ислам Каримов энэ оны есдүгээр  сарын 2-нд таалал төгссөний дараа тус улсад Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулсан.
Ш.Мирзиёев өмнө нь Засгийн газрын тэргүүний албыг хашиж байсан Харин төрийн тэргүүн нь таалал төгсөх үед албыг нь орлож байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан