Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн халамжийнхан сургалтад хамрагдлаа
Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас нийслэл, дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан төрийн албаны чиглэлийн сургалт зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Т.Бадрахбаяр, нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг, Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг нар оролцов.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Бидний үйл ажиллагаа харилцан уялдаа, холбоотой байх хэрэгтэй. Иргэдийн зүгээс “Халамж гэхээсээ илүү хөдөлмөрийн ажил ерөөсөө урагшлахгүй байна аа” гэсэн гомдол ирдэг. Үүнийг бид бүхэн анхаарах хэрэгтэй. Хийж буй ажлаа иргэдэд хүргэхийн тулд санал санаачилга нэгтэй байх ёстой. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нэг өрх, нэг ажлын байр” гэж маш том зорилт дэвшүүлсэн.

Тиймээс ирэх онд бид эхний ээлжинд хөдөлмөр эрхлэлт болон амьжиргааны төвшин, ажилтай, ажилгүй иргэдийн судалгааг маш нарийн дэлгэрэнгүй гаргана. Ажилгүйдлийн төвшний судалгааг мэргэжилтнүүд янз бүрээр хийж, олон тоо хэлэх юм. Үүнийг тодорхой бодит нэгдсэн нэг тоо болгох хэрэгтэй. Бидний хийж буй ажил ард түмэнд шууд хүрч байдаг учраас ажилдаа хариуцлагатай хандах шаардлагатай. Түүнчлэн төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь төрийн бус байгууллага яаж ашиг хонжоо олох вэ гэдэг талаас биш хэрхэн яаж хүмүүсээ нийгэмшүүлэх, яавал ядуурлыг бууруулах вэ гэсэн чин сэтгэлээр ажилдаа хандаасай гэж хүсч байна” гэлээ. Нийслэлийн нийгмийн халамжийнхан уг сургалтад хамрагдсанаар төрийн албаны стандарт, төрийн албан хаагчийн ёс зүй, захиргааны ерөнхий хууль зэргийн талаар сонсч, мэдлэгээ дээшлүүллээ.

0 Сэтгэгдэл