Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Зуслангийн байшин тонох хэрэг өсчээ

Зуслангийн эзэнгүй байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, зурагт, үнэт эдлэл хулгайлах хэрэг нэмэгджээ. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр зуслангийн чиглэлд хамаардаг. Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн зуслан дахь цагдаагийн дэд хэсэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс тус хэлтсээс зуслангийн эзэнгүй байшингуудын судалгааг гаргаж, зурагжуулан нэгдсэн санд бүртгэн, эргүүлийн үйл ажиллагаагаар хяналт тавьж, иргэдийн өмч хөрөнгийг хамгаалан ажиллаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Хамгийн сүүлд зуслангийн байшингийн паркетан шалыг нь хуулж аваад явсан, LCD зурагтыг нь хулгайлсан хэргийг илрүүлжээ. Өвлийн цагт зуслангийн эзэнгүй байшингаас хулгай хийх хэргүүд гардаг. Тиймээс иргэд үнэт эд зүйлээ зуслангийн байшиндаа орхихгүй байх, гэрээ эзэнгүй орхиж байгаагаа зуслангийн манаачид мэдэгдэх, харуул хамгаалалтын байгуулагатай хамтарч ажиллах талаар санууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан