Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Мугабе дахиад Ерөнхийлөгч болно
Б.БАДРАЛ

Африкийн Зимбабве улсад эрх барьж буй нам нь 92 настай Роберт Мугабег Ерөнхийлөгчийн албан тушаалд улиран сонгуулахаар нэр дэвшүүлжээ. Мугабегийн удирдлага дор Африкийн хамгийн баян улсын нэг байсан Зимбабве ядууран үгүйрч, гуйлагчин улсын нэг болсон. 2008 онд тус улсын инфляци 79600000000 хувь байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Өчигдөр авсан мөнгө өнөөдөр үнэгүй болдог улс. Нэг талх 100 тэрбум зимбабве доллар гэхээр танд ямар санагдаж байна? Улс орноо ийм байдалд оруулсан хүнийг эрх баригч нам нь дахин Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлнэ гэдэг сонин. Ингээд зогсохгүй Мугабетэй Ерөнхийлөгчийн суудлын төлөө тэмцэхээр болсон гол өрсөлдөгч нь Мугабегийн эхнэр, 51 настай Грей Мугабе. Грейс нь нөхрөө үхүүлж, албан тушаалыг нь авах гэсэн тухай элдэв ярианд тайлбар өгөхдөө “Би Ерөнхийлөгчийн эхнэр, би бол хэдийн төрийн тэргүүн. Би ганцаараа бүгдийг төлөвлөж, Ерөнхийлөгчтэй хамт хэрэгжүүлдэг хүн. Ийм байтал би илүү ихийг юу хүсэх билээ” гэсэн байна.Мугабе нь 100 нас хүртлээ Ерөнхийлөгч хийх бодолтой тухайгаа нэг бус удаа зарлан тунхаглаж байсан юм. Мугабе нь 35 жилийн турш төрийн тэргүүний албан тушаалд сууж, Гиннессийн дээд амжилтын номонд орох хэмжээнд хүрээд байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан