Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
“Зууны хулгай” болж байжээ
Рио-де-Жанейро хотын төвд 1983 оны энэ өдрийн орой спортын ертөнцөд “зууны хулгай” гэж нэрлэгдсэн үйл явдал болжээ. Тодруулбал, Бразилийн конфедерацийн төв байрны өндөр байшингаас Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнд ялагч багт дөрвөн жилд нэг удаа олгодог эртний Грекийн Ялалтын далавчит бурхан Никагийн алтан баримал буюу 1921–1954 онд FIFA-гийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жюль Римийн санаачилсан цомыг хулгайлсан байжээ.

Бразилийн баг 1970 онд гурав дахь удаагаа дэлхийн аварга болсны дараа FIFA “Алтан бурхан”- тэдэнд үүрд хадгалуулахаар өгч байсан аж. Никагийн оронд FIFA-гийн Дэлхийн цом гэсэн өөр шагналыг бий болгосон байж. Бразильчууд уг хулгайг үндэсний эмгэнэл ба ичгүүр хэмээн хүлээн авч шилдэг мөрдөн байцаагчдыг уг хэргийн мөрдөн байцаалтад татан оролцуулжээ. Гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхэд бараг дөрвөн жил шаардагдсан бөгөөд тус бүлэгт нэгэн банкир байсан гэдэг. Тэрээр 1,8 кг-ын 30 см-ийн дэгжин баримлыг хэдэн ширхэг алтан гулдмай болгосон байна. Никаг анх 1966 онд Английн хөлбөмбөгчид авсных нь дараа хулгайлахаар оролдсон боловч мөрдөн байцаагчид тэр даруйд нь олж байсан удаатай.

0 Сэтгэгдэл