Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Чехийн виз гаргах зарын ард залилагч байжээ


Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамны цахим шуудангийн хаягийг хуурамчаар дуурайлган хийж, фэйбсүүк хуудаст “Чех улсад ажиллах урт хугацааны визний цаг гаргуулна” гэх зар тараадаг этгээдүүдийг илрүүлсэн байна.
Тэд Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яаманд ажилладаг хэмээн итгүүлж, хохирогчийн цахим шуудангийн хаяг руу хуурамч шууданг илгээж, 30 минутын дотор мөнгө шилжүүлэхгүй бол цуцална хэмээн бусдад онц их хэмжээний хохирол учруулжээ. Энэ хэргийг 2016 оны наймдугаар сараас эхлэн үйлдэж байсан байна.

Хэргийн зохион байгуулагчаар 1967 онд төрсөн, Улаанбаатар хотын харьяат А, хамтран үйлдэгчээр 1987 онд төрсөн У-г сэжигтнээр татаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Дээрх этгээдүүд урд  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэний улмаас ял шийтгэгдэж байжээ. Сэжигтнүүд одоогийн байдлаар нийт 35 иргэнээс 32 сая төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ онд  нийт 57 холбогдогчтой, 2.044 тэрбум төгрөгийн хохиролтой 60 хэрэг, үйлдлийг илрүүлэн холбогдох албадад шилжүүлсэн байна.

Тухайлбал, цахим орчинд компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14, иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих гэмт хэрэг хоёр, интернэт орчинд садар самуун сурталчилсан хоёр, интернэт орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан хоёр, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн 10, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг хоёр , галт зэвсэг худалдсан нэг, мансууруулах бодис хадгалсан нэг хэргийг илрүүлэн, шалгажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан