УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Эмнэлгийн 1,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа

Эмнэлгүүдэд тоног төхөөрөмж хүрэлцээгүйгээс нэг тасгаас нөгөөд шилжүүлэх, эсвэл нөгөө аппаратыг сул болохыг хүлээх тохиолдол тогтмол гардаг. Энэ нь эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үед авахад саад болдог.
Харин НҮБ-ын Хүн амын сангаас 21 аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд болон ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай байгаа 1,2 тэрбум (600,000 ам.доллар) төгрөгийн үнэ бүхий эх, нярайн оношилгоо, эмчилгээнд тусламж үзүүлэх тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ихээхэн анхаарч бололцоотой бүхий л арга хэмжээг авч, тусламж, үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгохын төлөө ажиллаж байна. Ийнхүү ажиллахад НҮБ-ын Хүн амын сан ямагт бидний хамтран зүтгэгч байж, бүхий л талаар дэмжиж ирсэн. Манай эмнэлгүүдэд хүлээлгэн өгч буй эдгээр тоног төхөөрөмжүүд нь иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжинд ихээхэн ахиц гарна” гэдгийг цохон хэллээ.
Мөн НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах үйлсэд Монгол Улсын ЭМЯ-аас оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж цаашид бүх шатанд, тэр дундаа анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй сумын эмнэлгүүдэд үйлчилгээний чанарыг сайжруулж, эмнэлгийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй байлгахын тулд дэмжин ажиллах боломжтой гэсэн юм.
Люксенбургийн Засгийн газар болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан санхүү, техникийн туслалцаатайгаар ЭМЯ-аас хэрэгжүүлж буй “Эх, хүүхдийн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийг өргөжүүлэх нь” үндэсний төслийн хүрээнд эдгээр тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн бөгөөд дагалдах сургалтуудыг үргэлжлүүлэн дөрвөн өдрийн турш зохион байгуулах аж.
Түүнчлэн төслийн хүрээнд эх, нярайн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, лавлагаат тусламжийн төвд Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг хөгжүүлэх, үргүйдлийн орчин үеийн эмчилгээний лаборатори байгуулах зэрэг ажлууд хэрэгжиж байгаа юм.

0 Сэтгэгдэл