Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
17,1 их наяд төгрөгийн өмч хөрөнгө төрд бий

Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын дүнг хэлэлцээд УИХ-д танилцуулахаар боллоо. Тооллогод төрийн 1128, орон нутгийн өмчийн 4958 нэгж, хуулийн этгээд хамрагдсан байна. 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа тасалбар болгосон 30 их наяд 74 тэрбум 900 сая төгрөгийн хөрөнгө хамрагдсанаас 17 их наяд 150 тэрбум 900 сая төгрөгийн төрийн болон орон нутгийн өмчийн өөрийн хөрөнгө байна. 

Үүнтэй холбогдуулан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгөд дахин үнэлгээ хийх, концессын гэрээгээр барьсан барилга, зам, гүүр, тоног төхөөрөмж зэргийг төрийн өмчийн бүртгэлд тусгах зэргийг холбогдох сайд, удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо. Түүнчлэн ОХУ-ын Москва хот дахь Элчин сайдын яамны II байр, Улаан-Үд хот дахь Консулын газрын барилгад хөрөнгө оруулсан маргаантай асуудал, Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдын яамыг нүүлгэн шилжүүлэх шаардлага байгаа аж. Үүнийг судлан, тулгамдсан асуудал, маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан