Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төсөл хэрэгжүүлнэ
2013-2016 онд “Гудамж” төсөл хэрэгжиж дуусах шатандаа байгаа учир төслийг татан буулгаж, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төсөлд шилжүүлэн үлдсэн ажлыг нь гүйцэтгэнэ. “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн хүрээнд “Хилийн боомт”, “Аймгийн төв”, “Гудамж” гэсэн гурван дэд төслийг хэрэгжүүлэх юм. “Хилийн боомт” дэд төсөл хилийн боомтуудыг хөгжүүлэх цогц судалгаа, мастер төлөвлөгөө боловсруулах, шалган нэвтрүүлэх хэсгийн нарийвчилсан төлөвлөлт хийж, зам, барилгын ажлыг нь эхлүүлэх, түрээсийн болон байнгын орон сууцны төсөл боловсруулж хэрэгжүүлэх, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор хамгаалалтын ногоон бүс байгуулах, гадаадын хот, суурин газартай хил залгаа боомтуудад байнгын болон богино хугацааны худалдаа, үйлчилгээний төвүүд бий болгохоор төлөвлөжээ. “”Аймгийн төв” дэд төслийн хүрээнд 2014-2015 онд “Гудамж” төсөл хэрэгжсэн гурван аймгийн төвөөс бусад 18 аймгийн төвд үргэлжлүүлэн ерөнхий төлөвлөгөөний болон бусад суурь судалгаа хийнэ. Аймгуудын төвийн хэсгийн хот төлөвлөлтийн хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулж, шинээр гудамж, зам, талбай, уулзвар, ногоон байгууламжийг жишиг болгон барихаар болжээ.
“Гудамж” дэд төслийн хүрээнд нийслэлийн гудамж, зам, уулзвар, дэд бүтцийг өргөтгөн шинэчилж, хот төлөвлөлтийг цогцоор нь шийдэх зорилготой 22 км авто зам, 16 байршилд бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.
Мөн Туулын хурдны замын ажил, гэр хороололд “Шинэ их тойруу” хөтөлбөр, Гандангийн гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төсөл, “Ногоон Улаанбаатар” хөтөлбөр зэргийг шинээр эхлэх буюу үргэлжлүүлэх юм байна. Төслийг улс, орон нутгийн төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламж болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тооцжээ.

0 Сэтгэгдэл