Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Төлбөрийн баримтыг энэ сарын 6-ны өдөр хүртэл бүртгэнэ

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2017 оны эхний улиралд багтан олгож эхлэх юм. Буцаан олголтыг авахын тулд иргэд цахим бүртгэлээ оны эхний өдрөөс өмнө баталгаажуулах ёстой байсан. Харин өчигдрийн байдлаар бүртгэлтэй 901.9 мянган хэрэглэгч байсан ч тэдний дөнгөж 480.6 мянган нь бүртгэлээ баталгаажуулжээ. Харин нийт 77 сая баримт бүртгүүлжээ.

Харин “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 4.6 -д зааснаар Албан татвар төлөгч тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн ажлын эхний таван өдрийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай байдаг. Тиймээс албан татвар төлөгч иргэд өнгөрсөн оны төлбөрийн баримтын мэдээллээ  2017 оны нэгдүгээр сарын 6-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлэх шаардлагатай юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан