Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
Эртний уран баримлыг Facebook эротик гээд блоколжээ

Италийн Болоньи хотын урлагийн түүх судлаач, зохиолч эмэгтэй Элиза Барбари хотынхоо төв талбайд байдаг Далай вангийн баримлын зургийг өөрийнхөө Facebook хуудсанд оруулчихсан нь хэвлэлийн хяналттай тулгарч асуудал үүсчээ. Урлаг судлаач эртний бурхан Далай вангийн баримлын зургийг цэцэглэн хөгжиж байгаа хотын нь гол бэлгэ тэмдэг хэмээн сонгож сүлжээнд оруулсан юмсанж.

Харин сүлжээнийхэн үүнийг нь “хэт илэн далангуй тачаангуй зураг дүрс оруулахыг хориглоно” гэсэн дүрмийг зөрчсөн гэж үзэж уг зургийг сүлжээнээс авахыг шаардсан байна.
Урлаг судлаач энэ тухайд британийн The Telegraph сонинд “Далай ван уу. Энэ чинь солиотой явдал” гээд Facebook-ийн шаардлагад гомдож бүр дургүй хүрсэн гэжээ. Элиза Барбари бас “урлагийн бүтээлд хяналт тавьдаг болоо юу” гэж асуусан байна.

Үүнийхээ дараа урлаг судлаач Далай вангийн баримлын зургийг дахиин тавиад “Далай ванд хяналт байх ёсгүй” гэж бичжээ.

Дэлхий дахинд хэдийнээ танил болсон урлагийн бүтээлийг илэн далангүй, сексийн чиг хандлагатай хэмээн хянах гэсэн Facebook-ийн хандлага ганц энэ ч биш. Нэг жилийн өмнө данийн нийслэл Копенгаген хотноо байдаг Лусын дагинын баримдын зургийг сүлжээнийхэн бас блоколж байсан юм.

0 Сэтгэгдэл