Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
П.Анужин: “П” үсгээр эхэлсэн хараал арай л биш ээ
Хөтлөгч П.Анужин цахим ертөнцөд идэвхтэй нэгэн билээ. Тэр хэрээр түүний ертөнцөөр зорчигч олон. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан өөрийн бодол, сэтгэгдлээ бусадтай хуваалцдаг. Хамгийн сүүлд тэрээр “Их бага, хэлтэй хэлгүй, боловсролтой боловсролгүй “п” гэх таван үсэгтэй орос үгийг амны уншлага болгожээ бид. Маань мэгзэм мэт байнга дуудах энэ үгийн утгыг гарвал угаар нь мэддэг хэлтэнгүүд хараал болгон нэг хэлж байгаа байх. Нөгөө дийлэнхи нь юу хэлж байгаагаа ч мэдэхгүй зүгээр л шүршиж яваа. Орос хэлийг гадарлахгүй нэгэнд утга юмыг нь орчуулаад юу хэлээд явааг нь хэлээд өгмөөр. Монгол хүн лав эх хэл дээрээ ингэж хараахгүй нь лав! Улс орон даяараа зүрх, тархинаас тээр дор орших, дорд далдын үгийг үг бүрийн голд шахуу хавчуулаад дуудаж тунхаглаад байхаар юу болох вэ?!! Аливаа хүний үгийн сангаар олон зүйлийг хэмжиж болох мэт, үгийн сан бол тухайн хүний намтар гарвал, өсч тэлж, хүмүүжиж төлөвшсөн орчныг тэр чигт нь багтаан илтгэж байдаг жүжиггүй тусгал. Үгийн хүч боджин биелдгийг өвөг дээдэс минь “Амны бэлгээс ашдын бэлгэ” хэмээн захиж үлдээснийг саная! Муу, муухай үгсийг хичээнгүйлэн үгийн сангаасаа хөөе! Болж бүтэж буйгаа бэлгэ ерөөл болгон хэлцдэг сар шинийн өдрүүдэд хүмүүс, нийгмийн харилцаа хэрхэн эердгийг нэг тунгаая! Ганган залуус пэ-гээр чамирхан ярихыг, боловсролтой улс эхнэр хайртыгаа пэ-гээр хараан зүхэхийг, энгийн гудманд энэ үг хэрцэлдэн хээв нэг тэнэхийг харав. Энэ биш ээ!” хэмээн бичиж, п-гээр эхэлсэн хараалыг эх хэлнээс хөөж гаргахыг уриалсан нь одоогоор хоёр мянга хол давсан лайк аваад буй. Мөн түүнийг дэмжигчид санал бодлоо нэмрэлсээр л байна. Түүний энэхүү санаачилгыг хэн хүнгүй бодууштай.

0 Сэтгэгдэл