Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Анхны эмэгтэй “Алтан донор” тодорлоо

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвөөс сар болгоны 3-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг. Тэгвэл шинэ оны эхний Цусаа бэлэглэх өдрөөр доноруудаа урамшуулах ёслолыг JCI Капитал байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Эрдэнэт хүний ам аврах үнэтэй үйлсэд үнэлж баршгүйгээр хувь нэмрээ оруулсан хүмүүсийг үнэлж 70-аас дээш удаа цус өгсөн доноруудыг “Хүрэл донор”, 100-гаас дээш удаа цус өгсөн доноруудыг “Мөнгөн донор”, 150-иас дээш удаа цус өгсөн “Алтан донор”-оор, 10, 20 удаа цусаа бэлэглэсэн доноруудыг “Бахархал 10”, “Бахархал 20” тэмдгээр алдаршуулдаг аж.

Тэгвэл энэ удаагийн доноруудыг алдаршуулах үйл ажиллагаагаар Монгол Улсын анхны эмэгтэй, хоёр дахь “Алтан донор”-ыг шалгаруулсан юм. Тэр бол 1996 оноос цус цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн Даваа овогтой Эрдэнэчулуун гэх эмэгтэй байв. Мөн ес дэх “Мөнгөн донор”-оор Нацагдорж овогтой Баянзул тодорсон бол 34, 35, 36 дахь “Хүрэл донор”-оор Туяа овогтой Машбилэг, Лувсандорж овогтой Баянтунгалаг, Цэвээндулам овогтой Пүрэвгэрэл нар өргөмжлөгдлөө. Мөн “Бахархал” тэмдгийн эздээр есөн донор тодорсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан