Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэргэжилтнүүдийнхээ ур чадварт анхаарч ажиллаж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сантай хамтран "Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчдийн нэгдсэн сургалт, семинар"-ыг зохион байгуулж байна. Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд баасан гараг хүртэл/2017.01.06/ үргэлжлэх сургалтын зорилго нь салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх бөгөөд орон нутгийн анхан шатны нэгжид ажиллаж буй дарга, мэргэжилтнүүдийг хамруулж буй юм. Бүх аймаг, нийслэл, дүүргээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн 150 гаруй хүн сургалтад хамрагдаж байна. Эдгээр өдрүүдэд орон нутагт бодлогын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулагч нарт хүн ам дундаа хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйн шинэчлэлийн талаар нэгдсэн мэдээлэл өгч, ойлголтоо тодорхой болгож зөвлөлдөх, шаардлагатай гарын авлагаар ханган ажиллана гэж семинарын зохион байгуулагчид хэлж байлаа.

Сургалт, семинарыг нээж ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх нар үг хэлсэн. Дэд сайд С.Мөнгөнчимэг хэлсэн үгэндээ “Бидний боловсруулж буй төслүүдэд анхан шатанд ажиллаж буй та бүхнийхээ саналыг сонсох, тусгах нь чухал шүү” гэдгийг онцолж байлаа. Харин О.Алтансүх дарга хэлсэн үгэндээ “Салбар дундын хамтын ажиллагаа чухал. Хүүхдийн төлөө ажиллана гэдэг бол сэтгэл зүрхний ажил байдаг. Их олон асуудалд олон алхам урагш алхахад хамтдаа амжилт олно гэж найдаж байна” гэж хэлсэн юм.

ХНХЯ-наас салбарынхаа анхан шатанд иргэдэд хүрч ажилладаг мэргэжилтэн, дарга нараа чадавхжуулах зорилгоор зохион байгуулж буй хоёр дахь томоохон сургалт семинар нь энэ юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард “Аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн чадавхи бэхжүүлэх сургалт” амжилттай болсон.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан