Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна
Хөгжлийн банкийг “нэгжинэ”
Хөгжлийн банкны шинэ удирдлагууд томилогдоод удаагүй байгаа ч ойрын өдрүүдэд шалгалтад дарагдаад тун завгүй болжээ. Хэдийгээр Засгийн газраас Хөгжлийн банкийг санхүүжүүлэхэд зориулан нэг их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаар болсон ч одоогоор энэ ажлаас илүүтэйгээр өмнөх удирдлагуудынхаа хийсэн ажлын тайлан, мэдээллийг бэлтгэх ажил Хөгжлийн банкныхныг түргэн авахуулсан гэнэ. Улсын Прокурорын Ерөнхий газраас АТГ, ЦЕГ-тай хамтран Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах хамтарсан ажлын хэсэг гаргасан байна.
Эдийн засаг, хөгжлийн яам, Хөгжлийн банкны удирдлагууд албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-д шалгагдаж байгаа учраас тус банкны үйл ажиллагаанд хууль хүчний байгууллагаас зайлшгүй шалгалт хийх ёстой гэж үзсэн бололтой. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн сайд асан, АН-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн мөрдөх байцаах ажиллагаа явуулж буй юм.
Хөгжлийн банкны шинэ удирдлагууд томилогдоод удаагүй байгаа ч ойрын өдрүүдэд шалгалтад дарагдаад тун завгүй болжээ. Хэдийгээр Засгийн газраас Хөгжлийн банкийг санхүүжүүлэхэд зориулан нэг их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаар болсон ч одоогоор энэ ажлаас илүүтэйгээр өмнөх удирдлагуудынхаа хийсэн ажлын тайлан, мэдээллийг бэлтгэх ажил Хөгжлийн банкныхныг түргэн авахуулсан гэнэ. Улсын Прокурорын Ерөнхий газраас АТГ, ЦЕГ-тай хамтран Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах хамтарсан ажлын хэсэг гаргасан байна. Эдийн засаг, хөгжлийн яам, Хөгжлийн банкны удирдлагууд албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-д шалгагдаж байгаа учраас тус банкны үйл ажиллагаанд хууль хүчний байгууллагаас зайлшгүй шалгалт хийх ёстой гэж үзсэн бололтой. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн сайд асан, АН-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн мөрдөх байцаах ажиллагаа явуулж буй юм.
0 Сэтгэгдэл
























