Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
Гуйлгачинд 12 мянган долларын үнэтэй зоос хаяж өгчээ
Британийн Эксетер хотын үл мэдэгдэх нэгэн эр гудамжны гуйлгачинд цуглуулгын 50 пенсийн задгай мөнгө хаяж өгсөн нь 10 мянган фунт буюу 12 мянга орчим доллараар үнэлэгдэх ховор зоос байжээ хэмээн Metro хэвлэл мэдээлжээ.
Молтогчин туулай дүрсэлсэн ер бусын хэлбэртэй энэ зоосыг гуйлгачин үзэж гайхахдаа ямар үнэд хүрэхийг нь цагдаагаас асуусан байна. Хууль сахиулагчид гар утасаараа мэргэжлийн хүнээс асуутал орон гэргүй хөөрхий эр 2016 оны дөрөвдүгээр сард данийн алдарт зохиолч Беатрис Поттерийн мэндэлсний 150 жилийн ойд зориулан цуглуулгын зориулалтаар гаргасан асар ховор зоосны эзэн болсныг дуулгажээ.
Зохиолч Поттерийн үлгэрийн баатар Питер туулай, Ухти-Тухти болон Жонни хэмэр зэргийг дүрсэлсэн долоон өнцөгтэй энэ зоос анх гарахдаа 55 фунт стерлингийн үнэтэй байсан ч наймхан хоногийн дотор борлогдоод одоо интернетээр хэдэн мянган доллараар л зардаг болсон юм байна.
Британийн Эксетер хотын үл мэдэгдэх нэгэн эр гудамжны гуйлгачинд цуглуулгын 50 пенсийн задгай мөнгө хаяж өгсөн нь 10 мянган фунт буюу 12 мянга орчим доллараар үнэлэгдэх ховор зоос байжээ хэмээн Metro хэвлэл мэдээлжээ. Молтогчин туулай дүрсэлсэн ер бусын хэлбэртэй энэ зоосыг гуйлгачин үзэж гайхахдаа ямар үнэд хүрэхийг нь цагдаагаас асуусан байна. Хууль сахиулагчид гар утасаараа мэргэжлийн хүнээс асуутал орон гэргүй хөөрхий эр 2016 оны дөрөвдүгээр сард данийн алдарт зохиолч Беатрис Поттерийн мэндэлсний 150 жилийн ойд зориулан цуглуулгын зориулалтаар гаргасан асар ховор зоосны эзэн болсныг дуулгажээ.
Зохиолч Поттерийн үлгэрийн баатар Питер туулай, Ухти-Тухти болон Жонни хэмэр зэргийг дүрсэлсэн долоон өнцөгтэй энэ зоос анх гарахдаа 55 фунт стерлингийн үнэтэй байсан ч наймхан хоногийн дотор борлогдоод одоо интернетээр хэдэн мянган доллараар л зардаг болсон юм байна.
0 Сэтгэгдэл
























