Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Сурагчдын амралт дуусахын өмнө зөвшилцөн шийдвэрлэхээр боллоо

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг сунгах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод хандан албан тоот ирүүлсэн билээ. Уг албан тоотын хариуг хотын дарга өнөөдөр хүргүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын хүргүүлсэн хариуд нийслэлийн төр захиргааны байгууллага нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулж байгаагаа дурьдаад энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа товч танилцуулсан байна. Мөн БСШУС-ын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үргэлжлэх тул амралтыг сунгах асуудлыг түр хойшлуулах тухай мэдэгдсэн бөгөөд халдварын тархалт цаг үеийн байдалтай уялдуулан амралт дуусахын өмнө дахин зөвшилцөн шийдвэрлэхээр боллоо. Нийслэлээс харьяа дүүргийн нэгдсэн эмнэлгийн ачаалал, эмнэлгийн тоног төхөөрөмж, бага хэрэгслийн эрэлт хэрэгцээ их байгаа бид өөрсдийн нөөц боломжоор шийдвэрлэн ажиллаж байна хэмээн дурьджээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан