УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
”Сүү”-гийнхэн үндэсний компаниудаа нэгдэхийг уриалж байна

Монгол улсын ууган үйлдвэр "Сүү" ХК ард түмэн, хэрэглэгчдийнхээ эрүүл мэнд, хувь хөгжлийг дэмжих чиглэлээр нийгмийн хариуцлагын олон ажлуудыг авч хэрэгжүүлдэг. Энэ хүрээндээ нийгмийн өмнө хурцаар тавигдаад байгаа тулгамдсан асуудал болоод буй утааны эсрэг уриалга бүхий аяныг эхлүүлжээ. Сүү ХК “Хүүхэд бүр эрүүл, жаргалтай байг” уриатай энэхүү аяныхаа хүрээнд Монголын төдийгүй дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой бүс нутгийн нэг болоод байгаа СХД-ийн Баянхошуу орчмын 117, 78, 156-р цэцэрлэгүүдийн бага ангид агаар цэвэршүүлэгч аппаратыг бэлэглэж байна. Тус бүс нутаг орчимд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорын түвшин нэг куб.метр тутамд 1985 мкг хүрсэн нь ДЭМБ-ын тогтоосон агаар мандал дахь эрүүл ахуйн үзүүлэлтээс даруй 800 дахин их байгаа юм.

"Сүү" ХК энэхүү нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд "Xiaomi Mongolia" ХХК-аас хамгийн сүүлийн үеийн технологи бүхий агаар цэвэршүүлэгчүүдээ худалдан авч нийлүүлсэн байна. Mi ухаалаг агаар цэвэршүүлэгч нь 360 градус бүхий 3 давхар шүүлтүүртэй, агаарын чанарын индексийг хэрэглэгчийн утсанд шууд харуулах бөгөөд орчны агаарыг хамгийн эрүүл түвшинд байлгадаг. Орчны бохирдол нэмэгдэх үед автоматаар маш богино хугацаанд агаарыг зохистой түвшинд хүртэл цэвэршүүлэх ба “Мi Home” аппликэйшн ашиглан гар утаснаасаа, хүссэн газраасаа удирдах боломжтойгоороо онцлог, давуу талтай юм байна.
Орчны агаарыг цэвэршүүлснээр цэцэрлэгийн хүүхдүүдийн өвчлөл эрс буурдаг бөгөөд энэхүү аяны хүрээнд агаар цэвэршүүлэгч суурилуулсан ангиудад өвчлөлийн тоон судалгааг мөн гаргах аж.

Агаарын бохирдол нь зүрх судас, уушиг, амьсгалын замаар халдаж болох бүх өвчлөлөөр дамжин нярайн болон ургийн эндэгдэл, хүүхдийн сэтгэхүй, оюун ухаанд нөлөөлдөг бөгөөд хүн амын нийт өвчлөлд нөлөөлж байна.
Энэхүү аяны хүрээнд утаанаас хэрхэн үр хүүхдээ болон эрүүл мэндээ хамгаалах талаарх мэдээлэл, сургалтыг мөн эцэг эхчүүдэд өгөх юм.
"Сүү" ХК-иас үндэсний томоохон компаниудыг энэхүү аянд нэгдэн, хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн төлөө, улмаар агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийг багасгаж урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар нэг бодитой ажил авч хэрэгжүүлэх челленжид дуудаж байгаа аж.

Тус компаниуд цааш мөн бусад компаниудыг дуудан, байгууллага бүр утаанаас үр хүүхдүүдээ хамгаалах ямар нэг бодитой ажил авч хэрэгжүүлснээр эрүүл ирээдүйнхээ төлөө хийж буй хамгийн үнэтэй хувь нэмэр болох билээ.
Үүнд хамтын хүч хамгийн чухал бөгөөд Монголын үрс маш олон болж, хүүхэд бүр эрүүл, жаргалтай байх болтугай. Үр хүүхдийнхээ төлөө үндэсний компаниуд утааны эсрэг нэгдэцгээе хэмээн Монгол улсын ууган үйлдвэр "Сүү" Хувьцаат компани уриалж байна.

Дэлхийн хамгийн агаарын бохирдол өндөртэй Баянхошууны цэцэрлэгүүдэд Сүү ХК агаар цэвэршүүлэгч бэлэглэн, бяцхан үрсээ утаанаас хамгаалах аянд үндэсний компаниудаа нэгдэхийг уриалж байна

0 Сэтгэгдэл