Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Нөөцөд 30 мянган тонн мах бэлтгэнэ
Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүүлтэй, 15 аймгийн 64 суманд өвөлжилт хүндрээд байна гэж Засгийн газраас мэдээллээ. Цаашид цас нэмж орж, хүйтэрвэл нийт 17 аймгийн 127 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа юм байна.
Тиймээс малчдыг орлоготой байлгах, хот, суурин газруудад махны хомсдол үүсгэж улмаар үнийг нь нэмэгдүүлэхгүйн тулд мах бэлтгэлийг нэмэгдүүлэх ажил зохион байгуулахаар боллоо. Энэ чиглэлээр шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгажээ. Юуны өмнө өвөлжилт хүндрэх эрсдэлтэй дээрх 17 аймгийн 127 сумын малчдаас 30 хүртэл мянган тонн махыг хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулан худалдан авч нөөцлөхөөр боллоо. Мал, мах бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкуудын эх үүсвэрээр шийдвэрлэж, арилжааны зээлийн хүүгийн төлбөрийг ХХААХҮ-ийн сайдын урамшууллын зардлаас гаргах юм байна.
Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүүлтэй, 15 аймгийн 64 суманд өвөлжилт хүндрээд байна гэж Засгийн газраас мэдээллээ. Цаашид цас нэмж орж, хүйтэрвэл нийт 17 аймгийн 127 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа юм байна. Тиймээс малчдыг орлоготой байлгах, хот, суурин газруудад махны хомсдол үүсгэж улмаар үнийг нь нэмэгдүүлэхгүйн тулд мах бэлтгэлийг нэмэгдүүлэх ажил зохион байгуулахаар боллоо. Энэ чиглэлээр шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгажээ. Юуны өмнө өвөлжилт хүндрэх эрсдэлтэй дээрх 17 аймгийн 127 сумын малчдаас 30 хүртэл мянган тонн махыг хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулан худалдан авч нөөцлөхөөр боллоо. Мал, мах бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкуудын эх үүсвэрээр шийдвэрлэж, арилжааны зээлийн хүүгийн төлбөрийг ХХААХҮ-ийн сайдын урамшууллын зардлаас гаргах юм байна.
0 Сэтгэгдэл
























