УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа
Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ
Маргааш 1-р хорооллын арын замыг хаана
Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
18 жилийн өмнө төрөх газраас хулгайлагдсан хүүхдийг олжээ

АНУ-ын Флорида мужийн Жесонвиллийн төрөх газраас дөнгөж төрсөн охиныг 18 жилийн өмнө хулгайлсныг Америкийн хууль сахиулагчид олж илрүүллээ гэж Sky News мэдээлжээ.
Камийя Мобли нэртэй энэ охин өнгөрсөн бүх хугацаанд Өмнөд Каролинд өөрийг нь хулгайлсан Глории Уильямсынд амьдарч, түүнийг өөрийнхөө төрүүлсэн эх гэж бодож явсан байна. Харин Моблийн хэн болохыг ДНК-ийн шинжилгээгээр тогтоожээ.
Охиныг 1998 онд хулгайлсан юм байна. Глория Уильямс охины төрүүлсэн эх 16 настай бүсгүйтэй төрөх тасагт хэдэн цагийг өнгөрүүлээд охиныг халуунтай байна гээд авч гараад эргэж ирээгүй гэнэ. Цагдаагийнхан түүнийг ямар зорилгоор хүүхэд хулгайлсан болохыг хараахан тогтоогоогүй байна.
51 настай Уильямст өөрийн хүүхдүүд бас байгаа гэнэ. Уильямст одоо хүн хулгайлсан хэргийн төлөө бүх насаар нь хорих ял нүүрлэж болох ч яг түүнийг буруутгаж эхлээгүй байна. Камийя Мобли бүсгүй ч өөрийнхөө интернет сүлжээнд Глория Уильямсыг гэмт хэрэгтэн биш гэж бичжээ.

Камийя Мобли өөрийг нь хулгайлж өсгөсөн Глории Уильямсын хамт

0 Сэтгэгдэл