УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн мэдлэг олгох сургалт зохион байгууллаа

Нийгмийн даатгалын тухай хуулийн мэдлэг олгох, нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой сургалтыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Нийслэл, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, хэлтсийн 50 гаруй ажилтан албан хаагчид хамрагдаж, батламж гардан авсан юм.
Монгол улсын нийгмийн хамгааллын тогтолцоо сэдвээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн Б.Батжаргал, Нийгмийн хамгааллын салбарын гадаад хамтын ажиллагаа, олон улсын гэрээ хэлэлцээр, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар тус яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Арилдийпүрэв мэдээлэл хийлээ. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийж, сонирхсон асуултанд хариулт өглөө.
Мөн нийгмийн даатгалын үйлчилгээний талаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох хэлтсийн дарга нар болон ахлах мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм.
Сургалтанд хамрагдсан ажилтан албан хаагчдад Эрүүл мэнд, нийгмийн даатганын ерөнхий газрын Тамгын газрын дарга Батхуяг батламж гардуулж, 2017 оныг Эерэг хандлага-Чанартай үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан нийгмийн даатгалын үйлчилгээг ажил олгогч, даатгуулагчдад чанартай, түргэн шуурхай үзүүлж, үйлчилгээний соёлыг дээшлүүлж ажиллахыг үүрэг болгож, ажилд нь амжилт хүслээ гэж нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл