УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Аж ахуй нэгж, байгууллагуудыг орчны цасаа цэвэрлэхийг уриалж байна

Өнгөрсөн шөнө цас орсны улмаас нийслэлийн зарим зам, талбайд хальтиргаа үүсэх нөхцөл бүрдээд байна. Иймд дүүргийн аж ахуй нэгж, байгууллагууд цас хатуурч, дагтаршихаас өмнө хуваарьт газартаа цэвэрлэгээ хийж, хальтиргаа үүсэхээс сэргийлж ажиллахыг анхааруулж байна. Хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуй нэгж байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын 2.2-р зүйл, 63-р тогтоолд заасны дагуу тухайн байгууллага, иргэн өөрийн хариуцсан 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний замын цас мөсийг тогтмол цэвэрлэх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт хог тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд хальтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Тодруулбал, "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ 8 тн бодис цацаж, зам талбайн 65 үйлчлэгч өглөөний 06:00 цагаас эхлэн хуваарьт газрын цасыг цэвэрлэж байгаа бол "Сүхбаатар тохижилт" ХХК 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 10 тонн давс, 1 тонн бодис өглөөний 08:00 цагт цацсан байна. Мөн "Цүзүкү-Юмэ" ХХК өчигдөр орой 0.5 тн давсыг хариуцсан зам, талбайдаа цацжээ гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл