Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Т.Хулан: Өмнөх онтой харьцуулахад томуугийн тархалт хоёр хувиар нэмэгдсэн

Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Хулангаас цаг үеийн зарим асуудлаар дараах тодруулгыг авлаа.

-Нийслэлд томуугийн тархалт өндөр байна л гэдэг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэдэн хувиар өссөн үзүүлэлт байна вэ?
-Амбулатороор долоо хоногт 100-110 мянган үйлчлүүлэгч үзэж байгаагийн 8.6 хувь нь ханиад гэсэн оношоор оношлогдсон гэсэн үг. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн. Тиймээс эмнэлгүүдийн орны ачаалал мөн нэмэгдсэн. ЭМЯ болон НЭМГ хамтран эмнэлгүүдэд орны зохицуулалт хийс­нээр орны ачаалал буу­рах хандлага ажиглагдсан. Гэ­сэн ч өвчлөл гайгүй байна гээд санаа амарч болохгүй. Томуу­гийн дэгдэлтийн үе дуусаагүй гэдгийг санах хэрэгтэй.

-Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэнээр эм тарианы хүрэлцээ муу байна гэсэн. Эмнэлгүүдэд эм тарианы нөөц хэр байгаа вэ?
-Нийслэлийн эрүүл мэн­дийн байгууллагуудын эм тариа­ны нөөц хангалттай бай­гаа. Нийслэлийн улсын эмнэлгүүд  1800 ортой үүний 800 гаруй нь хүүхдийн ор байдаг. Энэ тоо нийслэл 500 мянган хүн амтай байхад тоо­цоолж гаргасан тоо. Өнөө­дөр нийслэлийн хүн ам аль хэдийнээ 1.5 сая даваад байна. Тиймээс бид аль дүү­рэг хамгийн их ачаалалтай ажил­лаж байна вэ гэдгийг хар­гал­зан үзэж  500-600 ор нэмсэн.

-Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт 50 хүүхдийн ор нэмнэ гээд бараг сар боллоо. Хэзээ нэмэх юм бэ?
-Одоогийн байдлаар хүүхдийн орны ачаалал буурах хандлага ажиглагдаж байгаа. Хэрэв орны ачаалал нэмэгдэх юм бол 50 ор ажиллуулахаар шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийг бэлдсэн. Харин Улсын нэгдсэн хоёрдугаар төв эмнэлэгт 40 хүүхдийн ор нээж ажиллуулж Баянзүрх дүүргийн долоо, наймдугаар хорооны хүүхдүүдийг хүлээн авч байгаа. Дотор болон хүүхдийн эмчийн чиглэлээр резиндентээр сурч байгаа оюутнууд болон АШУҮС-ын төгсөх курсынхэн гээд нийт 700 гаруй эмчийг дайчлан ажиллуулж байна.

-2016 оны арван­нэгдүгээр сарын дундаас эхлэн орон даяар дархлаажуулалтыг хийсэн. Үүний үр дүн хэрхэн гарч байна вэ?
-Цэцэрлэгийн насны тэр дундаа гэр хорооллын 23 мянган хүүхдийг дархлаажуулалтад хамруул­сан. Вакцинд хамруулсны  үр дүн гарч одоо эмнэлгүүдийн орны ачаалал буурч эхэлсэн.

-Сурагчдын амралтыг нийтээр нь сунгасан шалт­гаан нь юу юм бэ. Зөвхөн бага ангийнхны  амралтыг сунгаж болохгүй байсан уу?
-Сургуулийн насны тэр дундаа ахлах ангийн хүүхдүүд бөөнөөрөө цугларч олон нийтийн газраар явж  үзвэр үйлчилгээ үздэг. Энэ нь эргээд гэртээ байгаа бага насны дүү нартаа нян тээж аваачиж өгч байна. Иймээс БСШУСЯ-тай хамтарч дээрх шийдвэрийг гаргасан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан