УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Лабораториуд зөв онош, зөрүүгүй шинжилгээний төлөө нэгдэж байна
Эрт, орой ялгаагүй аливаа өвчин эмгэгийг хэрхэн оношилсноос эмчилгээний үр дүн ямар байх нь шууд хамаардаг. Өдрөөс өдөрт хөгжиж дэвжсээр буй анагаах ухааны салбарын техник технологийн дэвшил буруу онош тогтоох эрсдэлийг бууруулж байгаа ч эцсийн дүнд эмчийн гарын үсгээр баталгааждаг. Тиймдээ ч буруу оноштой эмчийг мэс барьсан алуурчинтай зүйрлэх нь бий. Манай эрүүл мэндийн салбарт амбулатори, лабораторийн шинжилгээний эргэлзээтэй хариу, зөрүүтэй байдлаас үүдэж иргэдийн дунд эдийн засаг, сэтгэл санаагаар хохирох явдал түгээмэл болсон. Энэ байдлыг арилгах зорилгоор “Оном” сангийн санаачилгаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй лабораториудыг нэгтгэн ажиллах болсон талаар өчигдөр мэдээлэл хийлээ.
“Зөв онош, зөрүүгүй шинжилгээ” уриатай байгуулагдсан Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ нь төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагууд төдийгүй ДЭМБ-тай ч хамтран ажиллах юм байна. Уг байгууллага эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж буй лабораториудын шинжилгээний зөрүүтэй байдлыг арилгах, иргэдээс илүүлсэн гомдол саналыг нягтлах, зөрчлийг арилгуулах үндсэн зорилготой аж. Иргэдэд нээлттэй байхын зэрэгцээ лабораториудын эрх ашгийг дээдлэн ажиллаж, нийгэм олон нийт хийгээд, гишүүддээ үйлчлэхээр эвлэлдсэн тус сүлжээнийхэн өчигдөр уулзаж ярилцсан юм.
Лабораториудын үйл ажиллагааг үндэсний болон олон улсын стандартад нийцүүлэх, чанарын үзүүлэлтэд хөндлөнгийн хяналт шалгалт хийх, сайжруулах, гишүүн лабораториудын эрх ашгийг хамгаалах зорилгоор Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ бий болгох тухай өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон уулзалтаар лабораторийн үйл ажиллагаа эрхлэгчид санал нэгтэйгээр дэмжин баталсан.
Монголын лабораторийн нэгдсэн сүлжээнд Улсын I, II, III нэгдсэн эмнэлэг болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төвүүд зөвлөхөөр нэгджээ. Мөн “Грандмед” “Гэгээн ар үр”, “Гялс” анагаах ухааны төв, “Интермед”, “Оношмед”, “Улаанбаатар Сонгдо”, Элэгний төв, “Юү-би лаботатори” зэрэг улсын болон хувийн хэвшлийн нийт 26 лаборатори нэгдэж байгаа аж. Мөн үндэсний хэмжээний хөндлөнгийн хяналтын сүлжээ бий болгож, эхний ээлжинд энэ оны нэгдүгээр улиралд элэгний С, В вирус тоолоход хяналт тавин ажиллахаар төлөвлөөд байгаа аж.
Лабораторийн нэгдсэн сүлжээ бий болгож, хяналтыг сайжруулснаар аль ч эмнэлэг, эмнэлгийн байгууллагын лабораторид хийсэн шинжилгээг харьцуулж, зөрүүтэй байдлыг арилгахад гол анхаарлаа хандуулна гэсэн юм. Үүнд иргэдийн оролцоо чухал болохыг уузалтад оролцсон эмч, мэргэжилтнүүд онцолж байв. Иргэд шинжилгээний зөрүүтэй хариуны талаарх гомдол, мэдээллийг gomdol@monlabnet.org хаягаар илгээх боломжтойгоос гадна 70122006, 88003247 утсаар шууд холбогдож асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой аж.

0 Сэтгэгдэл