УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр байгуулах үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ажилтны эрх ашгийг төлөөлж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ажил олгогчдын эрх ашгийг төлөөлж Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар өнөөдөр Төрийн ордонд гарын үсэг зурсан юм.
Хэлэлцээр байгуулах үйл ажиллагаа 2017 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Төрийн ордонд эхэлж, талууд хэлэлцээрийн бүлэг, заалт бүрээр хэлэлцэж, явцад гарсан саналуудыг тусгаж 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр харилцан тохиролцож, баталгаажуулав. Энэ удаагийн ХНЗГТалт 2017-2018 оны улсын хэлэлцээр нь таван бүлэг, 57 заалттайгаар хоёр жилийн хугацаанд нийгмийн зөвшлийн талууд хамтран хэрэгжүүлнэ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт хүн амын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн хамгааллын нийтлэг асуудлаар зөвшилцөх, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Нийгмийн даатгалын тухай багц хуулиуд нэмэлт өөрчлөлт оруулах, ОУХБ-ын холбогдох конвенцүүдийг судлан, нэгдэх болон Ажилгүйдлийг бууруулах Үндэсний хөтөлбөр, залуу малчдыг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, эдийн засгийн хүндрэлтэй үед төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг одоо байгаа түвшинд барьж, цаашид нэмэгдүүлэх асуудлыг нэмэлт хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний тавдугаар хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг нийгмийн зөвшлийн талуудын оролцоотойгоор авч хэрэгжүүлж, санхүү, эдийн засгийн бусад арга хэрэгслээр ажлын байрыг хадгалах, улмаар нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай оролцож санал нэгдсэн байна.

0 Сэтгэгдэл