Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
”Эрэл” компани Хөгжлийн банкнаас 23 сая ам.доллар зээлсэн ч эргэн төлөөгүй нь илэрлээ
Хөгжлийн банкны экс удирдлагуудыг АТГ-т шалгаж буй. Тэднийг “Чингис”, "Самурай" бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж, завшсан хэрэгт буруутган шалгаж, Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлыг хэсгийг гаргасан. Ажлын хэсэг шалгалтын үеэр Хөгжлийн банкны 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчлийг илрүүлсэн юм. Улмаар Ерөнхий прокурорын тушаалаар ЦЕГ, АТГ, УЕПГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан хэргийг шалгаж байна.
Шалгалтын үеэр “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая, "Хаан" банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар тус тус гаргасан. Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан зөрчил илэрсэн байдаг. Түүнчлэн Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4 тэрбум 700 сая төгрөг болж өссөн, цагаан сараар гоё дээл өмсөж сайдтайгаа золгосон албан хаагчийг 3.5 сая төгрөгөөр урамшуулсан гэхчлэн олон зөрчлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.
Тэгвэл шалгалтын явцад бас нэгэн ноцтой зөрчил илэрчээ. Тодруулбал, Хөгжлийн банк "Чингис" бондын хөрөнгөнөөс "Эрэл" компанид ямарч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, мөн дараа 9 сая ам.доллар нийтдээ 23 сая ам.доллар зээлсэн нь илэрсэн байна. Ингэхдээ зээлийн эргэн төлөлт одоог хүртэл хийгдээгүй байгаа аж. Шалгалтын ажил үргэлжилсээр байна. Харин Хөгжлийн банк "Эрэл" компанид ямар учир, ашиг сонирхлын зөрчлөөр энэ их мөнгийг эргэн төлөлт, барьцаагүйгээр зээлүүлсэн нь олны анхаарлыг татаж байна.
Магадгүй "Эрэл" компанийн Б.Эрдэнэбат ямар нэгэн тохироо хийсний үндсэн дээр зээл авсан байж болзошгүй гэх хардлага байгаа юм. Юутай ч Хөгжлийн банкны шалгалт үргэлжилж, ноцтой зөрчлүүд илэрсээр байна.
Б.Чимэг
Эх сурвалж: http://www.zaluu.com/read/f55h61hg
Хөгжлийн банкны экс удирдлагуудыг АТГ-т шалгаж буй. Тэднийг “Чингис”, "Самурай" бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж, завшсан хэрэгт буруутган шалгаж, Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлыг хэсгийг гаргасан. Ажлын хэсэг шалгалтын үеэр Хөгжлийн банкны 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчлийг илрүүлсэн юм. Улмаар Ерөнхий прокурорын тушаалаар ЦЕГ, АТГ, УЕПГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан хэргийг шалгаж байна. Шалгалтын үеэр “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая, "Хаан" банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар тус тус гаргасан. Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан зөрчил илэрсэн байдаг. Түүнчлэн Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4 тэрбум 700 сая төгрөг болж өссөн, цагаан сараар гоё дээл өмсөж сайдтайгаа золгосон албан хаагчийг 3.5 сая төгрөгөөр урамшуулсан гэхчлэн олон зөрчлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.
Тэгвэл шалгалтын явцад бас нэгэн ноцтой зөрчил илэрчээ. Тодруулбал, Хөгжлийн банк "Чингис" бондын хөрөнгөнөөс "Эрэл" компанид ямарч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, мөн дараа 9 сая ам.доллар нийтдээ 23 сая ам.доллар зээлсэн нь илэрсэн байна. Ингэхдээ зээлийн эргэн төлөлт одоог хүртэл хийгдээгүй байгаа аж. Шалгалтын ажил үргэлжилсээр байна. Харин Хөгжлийн банк "Эрэл" компанид ямар учир, ашиг сонирхлын зөрчлөөр энэ их мөнгийг эргэн төлөлт, барьцаагүйгээр зээлүүлсэн нь олны анхаарлыг татаж байна.
Магадгүй "Эрэл" компанийн Б.Эрдэнэбат ямар нэгэн тохироо хийсний үндсэн дээр зээл авсан байж болзошгүй гэх хардлага байгаа юм. Юутай ч Хөгжлийн банкны шалгалт үргэлжилж, ноцтой зөрчлүүд илэрсээр байна.
Б.Чимэг
Эх сурвалж: http://www.zaluu.com/read/f55h61hg
0 Сэтгэгдэл
An nam
Ed nar arai l heterhii bj de
2017.01.23























