Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах сургалт болов

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах, хууль эрх зүйн мэдлэг олгох, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хамтарсан баг”-ийн сургалтыг зохион байгуулав.
Сургалтанд дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн төвийн Нэг цэгийн үйлчилгээний нийгмийн ажилтан, 1-8 дугаар хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд, хороодын Өрхийн эмнэлгийн дарга, хороон цагдаа, олон нийтийн байцаагч нарыг хамрууллаа.
Сургалт:
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга
-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээ
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд “Хамтарсан Баг”-ийн оролцоо
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт орсон бусад хуулиуд
-Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зэрэг сэдвээр явагдлаа.
Сургалтын төгсгөлд дээрх хамтарсан багийн гишүүд 2017 онд Хүүхэд, гэр бүлийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөнд хамтран ажиллах хүсэлтээ нэгтгэв гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл