Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
250 сая ам.доллараар үнэлэгдэх байшинтай танилц

АНУ-ын түүхэн хамгийн өндөр үнээр үнэлэгдсэн үл хөдлөх хөрөнгийг борлуулахаар Лос-Анжелосын үл хөдлөхийн худалдаанд санал болгожээ. Нисдэг тэрэг, усан онгоц, гайхалтай автомашины цуглуулга бүхий байршингаа эзэмшигч нь 250 сая ам.доллараар үнэлсэн байна.

CNBC-ийн мэдээлснээр энэхүү байшин нь 11,5 мянган ам.метр талбайтай бөгөөд 12 унтлагын өрөө, 21 угаалгын өрөө, гурван гал тогооны өрөөтэй. Үл хөдлөхийн хөгжүүлэгч Маковскийн хэлснээр энэ хөрөнгийг тодорхой худалдан авагчид санал болгохгүй ч тэрбумтнуудын анхаарлыг татна гэдэгт итгэлтэй байна.

Үнэхээр түүний хэлснээр үл хөдлөхийн мэдээлэл тавигдсаны маргаашаас нь нэг бус хүн сонирхлоо илэрхийлсэн байна. Хүн гэдэг өөрийн байшинд амьдралынхаа тал хугацааг өнгөрүүлдэг. Тийм учраас байшинд нь тав тухыг хангах бүхий л зүйл байх нь хамгийн чухал юм хэмээн Маковски хэлжээ.

Тиймээс энэ байшинд боулингийн дөрвөн замтай өрөө, 40 хүний суудалтай мини кинотеарт, 12000 долларын үнэтэй бильяардын ширээ, ширээний хөлбөмбөг, теннисний талбайтай.

Дээд зэрэглэлийн дарс, оргилуун дарс бүхий хоёр өрөө, усан сангийнхаа дэргэд задгай баар, кинотеатртэй. Мөн усан хөлөгтэй зориулсан өөрийн гэсэн сувагтай, вертолет буух талбай, 30 сая ам.доллараар үнэлэгдсэн машины цуглуулгатай. Мөн орчин үеийн урлагийн 130 гаруй бүтээл энэ байшинд бий.

Энэхүү тансаг байшингийн эзэн нь хоёр жилийн турш өөрийн гэсэн үйлчлэгч, тогооч, жолоочтой байсан бөгөөд дараагийн эзэнд тэднийг цалинжуулж ажиллуулах хүсэлт тавьсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан