Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Д.Трамп анхны өдрөөсөө хэвлэлтэй дайтаж эхлэв үү
Б.СЭВЖИДМАА
Д.Трампын тангараг өргөх ёслолыг үзэхээр ирсэн хүмүүсийн тоог Б.Обамагийнхтай харьцуулсан зураг шинэ засаг захиргааныхны нүүрийг улалзуулж байна. Өөрийнх нь тангаргийн ёслолд өмнөх Ерөнхийлөгчийн үеийнхээс цөөн хүн ирсэн гэдэг мэдээнд уурссан Трамп “Тэнд сая, сая хүн цугласан байсныг би харсан” гэж хэлсний дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерт яаралтай үүрэг өгч, хэвлэлийн хурал зарлуулжээ. Харин энэ хурал дээр хэвлэлийн төлөөлөгч нь “Түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тангаргийн ёслол болсон” хэмээн мэдэгдээд, сэтгүүлчдээс асуулт ч авалгүй гарч одсон юм. Мэдээж түүний үгэнд хэн ч итгэсэнгүй. Учир нь, бодит байдлыг харуулсан зургийг хэдий нь олон нийт харсан билээ. Үүний дараа бүр ч долоон дор явдал болж Д.Трампын ахлах зөвлөх Келианн Конвей NBC-гийн “Meet the Press” нэвтрүүлэгт оролцов. Түүнээс сэтгүүлч “Яагаад Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч анхны хэвлэлийн бага хурлаараа худал мэдээлэл цацав. Яагаад та нар хэвлэлийн төлөөлөгчдөө худал мэдээлэл өгсөн юм бэ” гэж асуухад “Бид Шон Спайсерт худал мэдээлэл өгөөгүй. Харин өөр баримт өгсөн” гэжээ. Харин сэтгүүлч “Өөр баримт гэдэг чинь баримт биш. Тэр чинь худлаа мэдээлэл шүү дээ. Танай засаг захиргаа яагаад цугласан олны тухай ийм хөгтэй заль гаргаж байгаа юм бэ” гэж мэтгэхэд “Манай хэвлэлийн төлөөлөгч, Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хөгтэй гэж нэрлэх нь таны ажил биш шүү” хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.

2013 оны нэгдүгээр сарын 20. 2017 оны нэгдүгээр сарын 20.
CNN-д ярьсан нэгэн эх сурвалжийн хэлснээр харьцуулсан зургийг хараад Д.Трамп галзууртлаа уурласан учраас хэвлэлийн алба, туслахууд нь түргэн авсан нь тэр байж. Ерөнхийлөгчийн хэр их уурласан нь нэгэн яамны харьяа төрийн байгууллага хүртэл дээрх харьцуулсан зургийг Твиттертээ дахин жиргэсэн байснаа устгаснаас харагдана. Тэд устгаад зогсохгүй бүр зохисгүй үйлдэл гаргалаа гэж уучлал гуйжээ. Гэвч Трампын засаг захиргаа уурлаж уцаарлаад ч асуудлыг шийдэж чадсангүй. Вашингтоны тээврийн газрын гаргасан зорчигчдын статистик мэдээнээс харахад л Трампын тангаргийн ёслолд Б.Обамагийнхаас цөөн хүн ирсэн нь батлагдаж байгаа юм. 2016 оны нэгдүгээр сарын 20 буюу Трампын тангараг өргөсөн өдөр Вашингтоны метрогоор нийтдээ 570 мянган хүн зорчсон бол Б.Обамагийн хоёр дахь тангаргийн ёслолын өдөр 782 мянган хүн тээвэрлэсэн байна. Гэтэл Трампын тангаргийн ёслолын дараах өдөр болсон эмэгтэйчүүдийн жагсаалын өдөр метрогоор сая гаруй хүн үйлчлүүлжээ. Ингээд хөдөлшгүй тоо баримтаар Трампын ёслолд цөөн үзэгч ирсэн нь нотлогдож байна.
Магадгүй энэ явдал ганц зурагнаас үүссэн жижиг явдал мэт боловч цаана нь том агуулга нуугдаж байгаа юм. Тухайлбал, Трамп ажлынхаа анхны өдрөөс л ингээд хуурамч мэдээлэл цацаад эхэлвэл цаашид түүний засаг захиргааны гаргасан мэдээ мэдээлэлд яаж итгэх болж байна гэдэг асуултыг АНУ-ын сэтгүүлчид хөндлөө. Цаашид шинэ засаг захиргаанаас зарлах баримт мэдээлэлд итгэж болох уу гэдгийг тэд хөндөхдөө Д.Трампын хэвлэлийн албаны энэ үйлдлийн цаашдын үр дагавар нь маш хор урхагтай гэж анхааруулсан юм. Нөгөө талаас Д.Трамп өөрт нь таалагдаагүй зургийг Твиттерт жиргэсний төлөө төрийн байгууллагыг донгодож, зөвлөх нь телевизийн студид ирээд сэтгүүлчийг загнаж байгаа бол түүний эрх барих жилүүд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халтай байж магадгүй нь гэсэн эхний дохиог ч өглөө.

0 Сэтгэгдэл