Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв  Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Д.Трамп Цагаан ордонд ирээд юу амжуулав
Б.СЭВЖИДМАА

Дональд Трамп Цагаан ордонд ирмэгцээ өөрийн суух ажлын өрөө болох Зууван танхимын хөшиг, хивс, буйданг солиулжээ. “Трамп цамхаг” дахь тансаг пентхаусаа алтлаг өнгөөр иж бүрэн хулдсан байдаг шиг тэрээр Цагаан ордны хөшгийг алтан шаргал болгон өөрчлүүлжээ. Тэр өрөөндөө бас нэг өөрчлөлт хийсэн нь Мартин Лютер Кингийн толгойн баримлын оронд Уинстон Черчиллийн чээж баримлыг тавиулжээ.

Шинэ Ерөнхийлөгч Цагаан ордонд одоогоор ийм өөрчлөлт хийж, бусад 130 гаруй өрөөг хэвэнд нь үлдээжээ. Гэхдээ Цагаан ордонд шинэ Ерөнхийлөгч ирэх үед төсвөөс 100 мянган доллараар засвар шинэчлэл хийх эрх олгодог. Гэхдээ үүнийг ашиглахгүй ч байж болно. Обамагийн гэр бүл гэхэд Цагаан ордны дотоод заслыг өөрчлөхдөө мөнгөө хувиасаа гаргасан юм. Үе үеийн тэргүүн хатагтай нар өөрийн үзэмж, сонголтоор Цагаан ордны дотоод заслыг шинэчилдэг. Меланья Трамп ч интерьер заслын мэргэжилтэнтэй саяхан уулзсан гэнэ.
Ерөнхийлөгчийн ажлын хувьд эхний тангараг өргөсөн өдрөө маш олон ёслол, хүлээн авалтад оролцсон ч анхны зарлигтаа гарын үсэг зурж, шууд ажилдаа орсон юм. Тэрээр эхний 48 цагийн дотор дараах шийдвэрүүдийг гаргажээ.

1.    Холбооны Засгийн газрын бүх эрх мэдлийг шилжүүлэн авсан.

2.    Өмнөх Ерөнхийлөгч Б.Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын хуулийг хумих тушаал гаргасан.

3.    Засгийн газрын дэмжлэгтэй орон сууцны зээлийг дуусах үед зээлдэгчийн төлдөг жил тутмын моргейжийн даатгалын хэмжээг бууруулсан байсныг зогсоосон.

4.    Засгийн газрын агентлагуудад хууль, дүрэм журам хэрэгжүүлэхийг зогсоосон. (Тухайн зохицуулалтыг шинэ засаг захиргаанаас зөвшөөрөх хүртэл мөрдөхгүй байх)

5.    Хүргэн хүү Жаред Кушнерын Цагаан ордонд албан тушаал хашихыг Хууль зүйн яамнаас хүлээн зөвшөөрсөн албан бичиг хүлээн авсан.

6.    Тагнуулын төв газрын ажилтан ажиллагсадтай уулзсаны зэрэгцээ цөмийн код хүлээн авсан.

7.    Мексикийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, энэ сарын сүүлчээр уулзахаар тохиролцсон.

8.    Канадын Ерөнхий сайдтай хоёр улсын эдийн засгийн харилцааны талаар утсаар ярилцсан.

9.    НАФТА-гийн талаар Канад, Мексикийн удирдагчидтай дахин хэлэлцээрт орно гэдгээ зарласан.

10.    Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзана гэдгээ мэдэгдсэн.

11.    Израйль дахь ЭСЯ-аа Тель Авиваас Йерусалим руу нүүлгэхээр ярилцсан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан