Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хамтарсан хороодын хурлаар агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэв

НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засаг, Хууль зүй, төрийн байгуулалт, Нийгмийн хөгжил, Өргөдлийн хорооны хамтарсан хурал өнөөдөр боллоо. Хурлаар Агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж  байгаа арга хэмжээ, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэв.  

Хурлын эхэнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн  Засаг даргын гаргасан 3 захирамжийн дагуу болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа. “210 гаруй мянган өрх гэр хорооллын бүсэд амьдарч байна. Ихэнх айл түүхий нүүрс түлдэг. Гэр хороололд бохир болон дулааны шугам сүлжээний асуудал одоо болтол шийдэгдээгүй учраас агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрлээ. Мөн нийслэлийн оршин суугчдын ачаалал хэт ихэсч Улаанбаатар хот ачааллаа дийлэхгүй байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлын багагүй хувийг үүсгэж байгаа дулааны цахилгаан станцуудын түүхий нүүрсний хэрэглээг багасгаж, өөр технологиор ажиллуулах зорилт тавьсан. Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс ахуйн хэрэглээний зуухны шинэ стандартыг мөрдөж эхэлнэ. MNS52162016 стандарт хангасан зуухыг худалдах бөгөөд утаа гаргадаг бусад төрлийн зуух зарахыг хориглосон. Энэ хүрээнд саяхан зуух үйлдвэрлэгчидтэй уулзаж нэлээн сайн ойлголцсон” хэмээн ярилаа.

Хурал төлөөлөгчдийн асуултаар үргэлжилсэн юм. Өдөрт дунджаар 130-140 вагон нүүрсээр суудлын галт тэрэгний дулааны асуудлыг шийддэг аж. Энэ нь төдий чинээ утааг Улаанбаатар хотод бий болгож байгаа талаар төлөөлөгчид санал бодлоо хэллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Баятбаясгалан “Улаанбаатар төмөр зам нь суурьшлын бүсэд тодорхой хэмжээгээр агаар бохирдуулж байгаа хөдөлгөөнтэй, нэлээн хуучны технологи, техник бүхий аж ахуйн нэгж юм. Үндсэндээ зөвхөн утаа гаргахаас гадна тухайн орчноо үнс, тортог болгодог. Бид бүхэн Улаанбаатар төмөр замын удирдлагуудтай уулзаж, ярилцсан. Тэдний зүгээс суудлын галт тэргийг цахилгаанаар халаадаг болох талаар санал тавиад хамтарч ажиллахыг хүссэн. Энэ асуудлыг Эрчим хүч, Зам тээвэр, хөгжлийн яамтай хамтарч шийдэхээр холбогдох байгууллагад албан ёсны саналаа хүргүүлсэн” гэв.

Хамтарсан хурлын үеэр агаарын бохирдлоос гадна хөрс, усны бохирдол, нөөцийн асуудлыг мөн хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан